
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын хоёрдугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан дуудлага онцгой байдлын албанд өчигдөр иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай гарч зургаан км зам туулан очиход иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан 24 настай Д, 18 настай Э нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байсан аж. Тэдний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
