
Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн тухай мэдээлэл байна. Хөгжлийн банкны асуудалтай холбогдсон хэд хэдэн гишүүнийг АТГ-аас яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ. Тэдний нэг нь Н.Алтанхуяг гэв.Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг үр дүнүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, зарим ААН-үүдийг Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна
