
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны газраас зохион байгуулсан арга хэмжээнүүдийг дэмжиж хамтран ажилласан “Апу” ХК, “Скайтел” групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ний хамт олон, “Цэнхэр-Алт” сэтгүүлийн редактор зохиолч А.Лхагва нарт талархал илэрхийлэх уулзалтыг 2022 оны 04-р сарын 12-нд зохион байгуулав. Усны газраас Дэлхийн усны өдрөөр зохион байгуулсан арга хэмжээний тайланг танилцуулж, Монгол орны усны нөөц, ашиглалт, төрөөс усны талаар баримталж байгаа бодолго төлөвлөгөөг товч танилцуулав. Цаашид “АПУ” ХК-ийн технологид ашигласан хаягдал усыг авто машин угаалгын газарт эргүүлэн ашиглуулах, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах дэвшилтэт технологи нэвтрүүлсэн туршлагыг бусад ус ашиглалчдад танилцуулах асуудлаар, “Скайтел” групптэй хамтран иргэд, олон нийтэд устай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж хамтран ажиллахаар шийдвэрлэв.
