
Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан 140 мянга гаруй хүний дурсгалд зориулан барьсан Хирошима дахь байгууламжийн өмнө /2022.04.10/ олон зуун хүн жагсав. Тэд Орос, Украины дайныг эсэргүүцэж, дэлхий дахинд үзэл бодлоо хүргэлээ.
Жагсаалд 750 орчим иргэн оролцсон бөгөөд япон, англи, орос хэл дээр “Дайныг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн уриа лоозонг барин зогсоцгоожээ.
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагч нь цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох зорилготой “Какувака Хирошима” бүлгэм юм байна. Тэд атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод жагссанаараа дэлхий дахинд хамгийн хүчтэй сэтгэгдлийг төрүүлж, нөлөөлж чадна гэж үзжээ. Жагсаалд оролцсон ахлах сургуулийн сурагч Хирайши Коичи нь украин ээж, орос эмээтэй аж. Тэрбээр өнгөрсөн зун Украинаар аялаж байсан бөгөөд “Тэр үеийн үзэсгэлэнтэй хот одоо ямар хүнд нөхцөл байдалтай, сүйрч буйд маш их цочирдсон тул ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодсон” гэв.
Жагсагчид Нагасаки хотод атомын бөмбөг хаясан цаг болох 11:02 цагт чимээгүй зогсон, толгой гудайж хүндэтгэл илэрхийлсэн байна. Дараа нь бөмбөгдөлтийн төв цэгт очиж, цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө залбирцгаажээ.
эх сурвалж: NHK.com
