2022.04.09-ний 11:34-д 51.6-р байрны баруун лифтэнд хогоо хаясан хүүхэд хогоо шатааж гарснаас болж гал гарсныг мөн байрны 14 давхрын 76 тоотын оршин суугчид нэн даруй мэдэж унтрааж харуулд мэдэгдсэн байна. Хэрэв оршин суугч нэн даруй мэдэж унтраагаагүй байсан бол бүх байраараа шатах байжээ.
Дээрх хогоо шатаасан хүүхэд нь 10 давхраас хогоо авч ороод 5 давхарт лифтнээс гаргаж төөрүүлээд түүнийг нь оршин суугч дахин лифтэнд оруулсныг тухайн хүүхэд олон удаа орж гарахдаа хараад гайхснаар өөрийн хаясан хогоо лифтэнд шатаачихаад 9 давхарт буусан б. Дээрх хүүхэд нь өмнө нь лифтэнд үсрэх, олон удаа шүлсээ хаях үйлдэл гаргаж байсан байна.
