

“Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалт 2022 оны 04-р сарын 06-ны өдөр зохион байгуулагдав. Тус зөвлөлдөх уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, чиглэл, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиглэл зэрэг 11 илтгэл хэлэлцүүлжээ.
Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцов. Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарч байна. Учир нь КОВИД-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол улс 8,3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан юм.
