Цагдаагийн алба хаагчид энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбогдуулан НХЖХОНАБХАлбанаас энэ сарын 07-ны өдрийн өглөө алба хаагчдад дүрэмт хувцасны үзлэг зохион байгуулж буй үеийн зургийг хөндлөнгөөс авч “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс Төр хүч хэрэглэх үү? Үүрийн 5 жингээс л ингэж цуглуулан бэлэн байдалд байлгасан гэх..Ямар дайн самуун биш дээ” гэх мэдээлэл нийтэлсэн нь худал, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл болно.
Эх сурвалж: ЦЕГ

