
Эвгүй үнэр ханхалсан, ариун цэврийн цаас хөглөрсөн дүр зураг хотын нийтийн бие засах газруудаар нийтлэг харагдана. Гэвч эдгээр нийтийн бие засах газрууд хотын төвд байтугай гэр хороолол дунд тун ховор ба албаныхны хэлж буйгаар 22-хон нийтийн бие засах газар ажиллаж байна. Эдгээрээс тогтмол ажилладаг нь гарын 10 хуруунд багтахгүй. Харин ч 24 цагаар ажилладаг 230 гаруй сүлжээ дэлгүүрийн “ачаар” иргэд физиологийн асуудлаа шийдэж байгаа нь нууц биш. Эдгээрээс тогтмол ажилладаг нь гарын 10 хуруунд багтахгүй. Харин ч 24 цагаар ажилладаг 230 гаруй сүлжээ дэлгүүрийн “ачаар” иргэд бие физиологийн асуудлаа шийдэж байгаа нь үнэн.

Монгол Улсын нийслэл XXI зуунд нийтийн бие засах газраа шийдэж чадаагүй. Нийт 1.5 сая хол давсан хүн амтай хотод дор хаяж 270-350 нийтийн ариун цэврийн газар шаардлагатай.
