Ам. долларын ханш чангарч гадаад валютын нөөц буураад байгаа энэ үед Монгол банк ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэвчиж болох импортын бүтээгдэхүүнийг түр хориглох санал дэвшүүлээд байгаа. Зөвхөн тансаг зэрэглэлийн автомашинуудын импорт тогтож байгаагаас гадна Land cruiser 300 Маркийн авто машин гарснаас хойш энэ машинд зориулж таван зуун сая ам. доллар монгол банкны нөөцөөс гарсан. стратегийн гол импортын бүтээгдэхүүнүүд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй гэж Сангийн Сайд Б.Жавхлан хэллээ . Мөн Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр автомашины импорт 2022 оны 1-2 сард өмнөх оны мөн үеэс 35%иар өсөж $75сая хүрэв.

эх сурвалж: Bloombergtv.mn
