
Гурван өдрийн өмнө буюу энэ сарын 4-нд “КFC”-гийн үйлчлэгчтэй холбоотой нэгэн гомдлын талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал дээрх ёсзүйгүй үйлдэл Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд байрлах “КFC”-гийн салбарт болжээ. Энэ талаар үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа “Хүүтэйгээ хамт үйлчлүүлэгчээ нилээн татчихсан нэр хүндтэй хоолны газар орсон чинь ийм муухай хүнд үйлчлэхгүй гээд хүүг минь хөөгөөд бүр чирээд гаргах гэлээ. Миний хүү жаахан биe муутай болохоор туранхай тэгээд тэр зөөгчийн нүдэнд яаж харагдсан юм бол доо” гэж бичжээ.

Хэрэг явдлыг тодруулахаар хүүгийн ээжтэй бид холбогдоход тэрбээр “Миний хүү “КFC”-ээр үйлчлүүлэх ихэд дуртай. Гэтэл “КFC” маш соёлгүй үйлдэл хүүд маань гаргалаа. Хүүгээ үлдээгээд намайг түр босох хойгуур үйлчлэгч нь очиж миний хүүг хөөсөн. Би сандраад гүйгээд очтол “таньтай хамт явж байгаа гэдгийг мэдсэнгүй. Гудамжны хүүхэд байна гээд л хөөсөн” хэмээн хээв нэг хэлсэн талаар хүүгийн ээж ярьсан юм.
Хүү сэтгэлзүйн хүнд цочролд орсон тул унтаж чадахгүй байгаа гэнэ. “КFC” яагаад намайг хөөж байгаа юм бэ, би тийм муухай харагдсан юм уу ээж ээ, гэж асуух хүү “КFC”-ээс айж байна гэж ээждээ хэлжээ. Тус газрын үйлчлэгч болон удирдлагууд бусдын нэр хүндэд халдсан энэхүү ёсзүйгүй үйлдэлдээ уучлал гуйгаагүй гэнэ
”KFC” бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэхгүй гэж хөөн гаргажээ
