Хойд Солонгосын удирдагч Ким Чен УН болон тэргүүн хатагтай Ли Сол Жү нар гуравдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд БНХАУ-д албан бусаар айлчлаад буцсан билээ. “The Chosun”-д мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпин тэднийг төрийн өндөр хэмжээнд хүлээн авч, хүндэтгэлийн зоог барьсан төдийгүй залуу удирдагчид зориулж Хятадын уламжлалт аргаар хийж, олон төрлийн зураг, чимэглэлээр чимэглэсэн шавран ваар бэлэглэсэн байна. Мөн Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань өөрийн бэлтгэсэн бэлгийг Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Сол Жү-д бэлэглэснийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд үзүүлжээ.
Д.ТУЯА

