
Сонгино хайрхан дүүрэг, Цамбагаравын хойно зам дагуу байрлах С.Алтантуухай хэмээх ахын мухлаг үйлчлүүлэгчдийнхээ талархлыг ихэд хүлээгээд байгаа гэнэ. Тэрээр өглөө маш эрт онгойдог бөгөөд үйлчлүүлэгчдэдээ зориулж урмын үгсээр ажлаа дүүргэсэн байдаг байна. Үүнд иргэд ихэд ам сайтай байх ба хүнс, ногоо нь өдөр бүр шинэхэнээрээ байдаг юм гэнэлээ.
С.Алтантуухай хэлэхдээ “Бидний амьдралд дутагдаж байгаа зүйлсийг л эндээ хадаж хүмүүст хүргэдэг” хэмээсэн байна.















