
Нийгэм тэр чигээрээ хар бараан зүйлсээр амьсгалж байгаа энэ өдрүүдэд нэгэн гэгээлэг мэдээ сонсогдсон нь эх нялхасын хүлээлгийн танхимыг тохижуулах гэж байна хэмээн дуулдав. Хэсэг бүлэг залуус өөрсдийн санаачлагаар нэгдэж, эх нялхасын нярайн тасгийн эргэлтийн, шатны хөндийг тохижуулах үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү үйл ажиллагаа нь өнөөдөр 12 цагт эхэлсэн бөгөөд та бид энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцох бүрэн боломжтой.
Залуусын тухайд МАРТ8-н буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Олны хүч оломгүй далай, далайд дусал нэмэр гэдэг дээ.
Хэрэв та бүхэн хандив өгөхийг хүсвэл: Хаан банк 5064134604 /У.Оюунханд/
Материаллаг зүйл болон чин сэтгэлээ туслахыг хүсвэл: 99146901 утсаар холбогдох боломжтой.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!



