Засгийн газрын зүгээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа долоон төрлийн татварыг нэмэх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн ч ирэх оны 1 сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Автобензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй. Тиймээс үнэ нэмэх асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шатахууны үнийг үе шаттайгаар нэмэхээр тусгасан. Гэхдээ засгийн газар энэ асуудал дээр уян хатан хандаж, зөв алхам хийх шаардлагатай байна” гэж тодотгосон байдаг.
