Энхтайваны гүүрэн дээр 8366 УНИ улсын дугаартай цэнхэр өнгөтэй “Subaru” маркийн автомашин гүйцэж түрүүлэх гэж байгаад 11 дүгээр сарын 19-ны өдөр ноцтой осол гаргаж гүүрний хашлагыг нураасан.
. Осолд нийт 3 машин өртсөн бөгөөд Сүбаругийн жолоочийг түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү яаралтай хүргүүлснийг хохирогчдын нэг нь ярилаа.
Осол гарснаас хойш 16 хоночихоод байхад гүүрний эвдрэлийг засаагүй улаан тууз уясан хэвээрээ байгаа. Үүнийг нь харсан иргэд “Эзэнгүй хот” шиг эвдрэл гэмлээ ч засаж чадахгүй улс болчих вуу” хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжилжээ.


