НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу Монгол улсад ажиллаж буй 1200 гаруй солонгос иргэний ажиллах гэрээг сунгахгүй болж байгаа аж. Манай улсад өнөөдрийн байдлаар 1200 гаруй Хойд Солонгосын иргэд ажиллаж байгаа гэсэн тоо бий. Эдгээр ажилчдын дийлэнх нь ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг байна. Тэд нэг жилийн гэрээтэйгээр ажилладаг бөгөөд гэрээт хугацаа нь дуусах бүрт сунгуулдаг явдлыг зогсоож буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. НҮБ-ийн тооцоогоор дэлхий даяар Хойд Солонгосын 100 мянга гаруй иргэн гадаадын ажиллах хүчин болж ажиллан жилд дунджаар 500 сая ам.долларыг Засгин газартаа өгдөг байна.
