Усан үзмийн дарс “Архиа бага ууж, айргаа тааваар ууцгаая” гэсэн Далай Ламын Монголчуудад зориулан хэлсэн сургааль бий. Хатуу ундааг битгий буруугаар хэрэглээсэй гэсэндээ ингэж айлдсан билээ. Гэтэл “айраг” тааваар уух боломж Монголчууд бидэнд төдийлөн олдохоо больжээ.
Харин зохистой хэрэглэвэл соёлд тооцогдох, усан үзмийн “айраг” гэж бий. Энэ нь бидний хэзээний танил “дарс” юм. Дарс шимингээ ярилцвал тэр уулзалт халуун дотно, амжилттай болно гэцгээдэг. Энэ нь дарсыг бусад согтууруулах ундаанаас ялгаатай гэдгийг илтгэж буй юм. Учир нь дарс илүү тансаг зэрэглэлд тооцогддог ба ихэвчлэн цэвэр жимсээр хийгддэг тул спирт агуулдаггүй байна.
