Энэ бүсгүйг Баярын Сарантуяа гэдэг. Тэрээр 25 нас хүрэхээсээ өмнө 25 улсаар аялах зорилго тавьсан бөгөөд одоогоор 24 оронд очоод байгаа бөгөөд зорилгодоо хүрэхэд нь нэг л улс дутуу байна. Тиймээс тэрбээр “Fjallraven Polar” буюу Хойд туйл руу нохой чаргаар аялахаар төлөвлөжээ. Энэхүү аялалд явах хүсэлтэй аялагчдын дунд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан ялагч нь Хойд туйлд болох нохой чарганы уралдаанд оролцох эрхтэй болох юм.
Тэрээр The Nomadic Soul нэртэй гарааны бизнесийн үүсгэн байгуулагч бөгөөд Зүүн өмнөд ази, Өмнөд ази, Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгодог байна.




