Холливудын алдарт продюсер Харви Вайнштэйн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэй жүжигчид болон ажилтнууддаа бэлгийн дарамт учруулж, тэднийг хүчирхийлж байсан гэх дуулиан шуугиан дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа.
Тэдэн дээр жүжигчин Ума Турман нэмэгджээ. Тэрбээр талархлын баярын өдрөөр “Инстаграм”- хуудаснаа болсон явдлын талаар бичихдээ “Хийсэн зүйлийнх нь төлөө Харвиг алчихмаар байна. Гэхдээ түүн шиг амьтанд сум гарздах хайран байна” гэв. Ума Турман, Харви Вайнштэйн нар нэлээд хэдэн уран бүтээлд хамтран ажиллаж байсан бөгөөд тэр үедээ продюсер эр жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, зүй бусаар харьцаж байсан бололтой.
https://www.youtube.com/watch?v=t_ESkL0CZPI
