Сүүлийн үед бага насны охид алга болох хэрэг ойр ойрхон гарах боллоо.Тухайлбал Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 2-нд алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газрын холбогдох эх сурвалж “Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа алга болсон өдрөөс нь эхэлсэн. Одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байгаа” хэмээн мэдээллэж байгаа юм.
Тэгвэл энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос хичээлдээ явахаар гарсан 13 настай охин алга болсон. Тэгвэл охиныг дөнгөж сая олжээ. Охины биеийн байдал одоогоор хэвийн байгаа хэмээн ар гэрийн хүмүүс мэдэгджээ.
