“GUYS” хамтлагийн гишүүн А.Төгсбаяр бие даасан цомог гаргажээ
Монголын рок поп болон хип хоп уран бүтээлчдийн хит дуунуудыг багтаасан уг цомогт “GUYS” хамтлагийн сүүлийн үеийн хит уран бүтээлүүд болох “Чи миний”, “Зүрх уучил”, “The love”,“Хүмүүсээ”, “Одтой өдөр” зэрэг уран бүтээлүүдээс гадна МУГЖ Б.Сарантуяагийн “Хавар намар”, “Outlaw”- ийн Нандин, “Мааз”-ын “Хайр эмзэгхэн” зэрэг залуусын сонсох дуртай дуунууд багтжээ.
Мөн дуучин Одноо болон Агиймаа нарын “Ариун нандин”, “Чамгүйгээр”, дуучин Тулгаа, Буянаа, А Сool нарын “Ганцхан чамдаа”, “Нандин хүсэл” “Зүрхэнд” зэрэг уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд А.Төгсбаярын бие даасан уран бүтээлүүд болох “Орчлонг чимсэн цэцэг”, “Хүн хүнээ хайрла” хэмээх дуунууд багтсан нь цомгийг улам чимжээ. Өнөөдрөөс худалдаанд гарч байгаа “Хүн хүнээ хайрла” цомгийг Hi-fi records, Orange records-ын бүх салбаруудаас худалдан авах боломжтой аж.
Дашрамд дуулгахад А.Төгсбаяр өөрийн бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчидтойгоо ойр ойрхон уулзсаар байх гэнэ. Тэрбээр дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдгийг дуулгасан байна.


