Өдгөө 79 настай Косби 2004 онд Темпл их сургуулийн ажилтан байсан эмэгтэйг Филадельфиа хотын ойролцоох гэртээ хүчээр авчирсан хэргээр шүүхэд дуудагдаж байсан юм.
Түүнээс гадна 40 гаруй эмэгтэй дээрхтэй адил шалтгаанаар Косбигийн эсрэг нэхэмжлэл гаргасан тул түүний хэргийг хоёхр жилийн өмнө дахин сэргээсэн.
Тэгвэл Америкийн супермодель Жанись Дикинсон Нью-Йоркт төрсөн бөгөөд өдгөө 62 настай. Тэрээр хошин шогийн нэрт жүжигчин Билл Косби өөрийг нь хүчиндсэн явдал 1982 онд болсон хэмээн 2015 онд мэдүүлэг өгснийг Билл гүтгэлэг хэмээсэн.
Калифорни мужийн шүүх Билл Косбиг буруутай эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд шүүх хурал ирэх жилийн эхээр болох төлөвтэй байна.

