Умардаас зугатаж ирсэн цэрэг ухаан орсон талаар Сөүл мэдээлэв. Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн видео бичлэгийг бүрэн эхээр нь хэвлэл мэдээллийнхэнд дэлгэжээ.
Энэхүү видео дүрсэнд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт хилийн харуулын хэсэгт болсон үйл явдлыг харуулсан байна. Видеоны эхэн хэсэгт УАЗ-469 машин хил рүү хурдтай давхин ирж байгааг харуулжээ.
Цэрэг Хойд Солонгосоос оргох үедээ хэд хэдэн удаа буудуулсан бөгөөд ухаан орсон талаар Өмнөд Солонгосын талаас мэдээлэв.
