Энэ жил 43 настай жүжигчин Леонардо Ди Каприо залуухан модель бүсгүйтэй Нью-Йоркийн нэгэн ресторанд оройн зоог барьсан талаар www.dailymail.co сайт мэдээллээ.
Түүний уулзаж буй бүсгүйг Сара Снайдер гэдэг бөгөөд 22 настай гэнэ. Хэвлэлүүд бичихдээ тэднийг хоорондоо маш дотно байсан бөгөөд уулзалт дуусахын өмнө Лео ганцаараа ресторанаас гарч явсан гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр “тэд ердөө найзууд” аж. Гэхдээ тэднийг амрагийн харилцаатай, Леогийн 21 насаар дүү шинэ амраг гэж өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн байна. Леонардо ДиКаприо болон Сара Снайдер нарын хэн нь ч энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
















