Израилын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд нам сонгуулийн 120 хэсгийн санал хураалтын дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах хүсэлтээ шүүхэд гаргажээ.
“Yedioth Ahronoth”, “Haaretz” сонины мэдээлснээр, тус нам Иерусалим хотын тойргийн шүүхэд гомдол гаргасан байна. Ликуд нам араб иргэд олноор оршин суудаг бүс нутгийн санал авах байруудад сонгуулийн хууль зөрчсөн байж болзошгүй гэх баримтуудыг дэлгүүлжээ.
Тодруулбал, сонгогчдын хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зориулалттай аппликейшнд ашигласан гэж буруутгаж байгаа аж.
Гэхдээ санал худалдан авсан, эсвэл сонгуулийн дүнг зориудаар өөрчилсөн гэх баримтыг гомдолд дурдаагүй байна. Харин Сонгуулийн төв хорооны төлөөлөгчид ийм зөрчил тогтоогдсон ч сонгуулийн үр дүнг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзжээ.
Үүний хариуд Гади Айзенкотын тэргүүлдэг Яшар нам Ликудыг сонгуулийн үр дүнгийн хууль ёсны байдалд эргэлзээ төрүүлэхийг оролдож байна хэмээн буруутгасан байна.
Ийнхүү Израилд сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан шүүхийн шатанд шилжиж, шинэ Засгийн газар байгуулах үйл явц анхаарлын төвд орлоо.
