Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг нээж дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр гамшгаас хамгаалах төлөвлөлт, хариу арга хэмжээний удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлж, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар стандартыг танилцуулж, үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ хүрээнд тус албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж дүгнэх юм.
Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг маргааш үргэлжилнэ.
