Дэлхийн хамгийн нэр хүндтэй загварын үзүүлбэрүүдийн нэг болох New York Fashion Week 2026 өнөөдөр албан ёсоор эхэлж байна
Энэ жилийн NYFW нь 6 өдрийн турш (2 р сарын 11-16) үргэлжилж, олон улсын дизайнеруудын шинэ Fall/Winter коллекциудыг танилцуулах юм.
Тус арга хэмжээнд Proenza Schouler, Coach, Tory Burch, Michael Kors, Calvin Klein зэрэг томоохон брэндүүд оролцож, загварын чиг хандлагыг тодорхойлох хүлээн авалтууд, runway шоунууд болно. Энэ үйл явдал нь загвар, урлаг, соёлын салбар дахь хамгийн чухал бөгөөд олон улсын анхаарал татсан долоо хоногуудын нэг билээ.
Эх сурвалж Vogue
