Нийслэлд мал аж ахуйн чиглэлээр зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний тухай байна. Тус арга хэмжээгээр мал гаргах хориотой бүсээс мал гаргаж, мал амьтны гаралтай гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд дүүргүүдийн дэд ажлын хэсэг, нийслэлийн холбогдох байгууллагуудын 767 албан хаагч, 173 техник хэрэгслээр хэрэгжүүлжээ. Үүнээс 1160 адуу, 33 үхэр илрүүлэн, 748 адууг хашаалан, 28 иргэнд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Энэ арга хэмжээ нь автомашины осол, нийтийн эд хөрөнгөд учирч болох хохирлыг бууруулах, мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
