Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргажээ.
Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн 08.00 цагийн байдлаарх цаг агаарын үзэдлийн мэдээллийг хүргэж байна.
- Архангай – Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
- Баянхонгор – Баянхонгор
- Булган – Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хутаг-Өндєр
- ГовьСүмбэр – Сүмбэр
- Дорноговь – Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Өргөн
- Дорнод – Матад
- Дундговь – Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэрэн, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт
- Завхан – Идэр, Түдэвтэй, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан
- Нийслэл – Багануур, Налайх, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Буянт-Ухаа), Хан-Уул (Мишээл Экспо)
- Сүхбаатар – Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан
- Төв – Алтанбулаг, Баян, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан, Баянчандмань, Борнуур, Бүрэн, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт
- Хэнтий – Батноров, Батширээт, Баян-Адрага, Баянмөнх, Биндэр, Галшар, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал, Чингис, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр
- Хөвсгөл – Галт, Жаргалант, Мөрөн, Тосонцэнгэл, Түнэл, Төмөрбулаг, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган
- Өвөрхангай – Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баян-Өндөр, Баянгол, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөн-Зүйл, Төгрөг, Хайрхандулаан, Хархорин, Хужирт, Өлзийт
- Өмнөговь – Манлай сумдын нутгаар цас орж байна.
Харин Дорноговь аймгийн Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ бороо орж байгаа бол Баянхонгор аймгийн Баянцагаан, Богд, Жаргалант, Жинст, Шаргалжуут, Шинэжинст сум болон Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.
