УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.13/ танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит/2025.10.13/ хурлаараа Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2020-2022 онд байгуулсан нүүрс нийлүүлэх 36 оффтейк гэрээний талаар мэдээллийг сонслоо. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулж асуултад хариуллаа.
Нэг намын асуудал институци хоорондын асуудал боллоо. Багш, эмч нар нь мөнгө төсөвгүй Төв талбай дээрээ жагсаж байна. Эрчим хүчний салбар нь лаа шүдэнзээ бэлдэх түвшинд хүрсэн байна. Тийм учраас энэ бүхэнд цэг тавьж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэх ёстой. Ардчилсан нам Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суухгүйгээр бойкотлосон зүйл байхгүй.
