
Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий.Тэгвэл уг мэс заслийг манай улс 2009 оноос хойш нээлттэй байдлаар хийдэг байсан бол энэ оноос эхлэн дурангаар хийдэг болжээ. Өмнө нь нээлттэй мэс засал хийх үед урт хугацааны дараалал үүсдэг байсан бол дурангаар хагалгаа хийдэг болсон нь оочер дарааллыг багасгажээ.
Мөн умай сойх мэс заслийг дурангийн аргаар хийх 86 эмч, сувилагчийг нэмэлт сургалтад суулгаж, чадавхжуулсан байна.
Умайг дурангаар сойх нь тухайн эмэгтэйд хөнөөл багатай, мэс заслын дараах зовуурь шаналгаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх давуу талтай байдаг.
Нас ахих болоод олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд түгээмэл тохиолддог умай унжих зовуурийг эмчлүүлэхийн тулд нээлттэй мэс засал хийх шаардлагагүй болсон нь томоохон дэвшилт гэж тодорхойлж байна.
