
Украин, Их Британи улсууд Пүрэв гаригт 100 жилийн хамтын ажиллагааны шинэ гэрээгээ тунхаглан зарлалаа. Киев хотноо болсон энэхүү хэлэлцээнд Украины ерөнхийлөгч Зеленский болон Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар гарын үсэг зурсан. Гэрээний дагуу Их Британийн цэргийн эд хөрөнгийн Украинд байршуулах боломжтой аж. Тодруулбал, дайн дууссан хойно барууны энхийг сахиулах цэргийг Украинд байршуулах боломжийн талаар тэд төрийн тэргүүнүүд ярилцжээ.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлч асуухад “Их Британи НАТО-гийн гишүүн орон учраас цэргийн дэд бүтцээ манай хил рүү чиглүүлж байгаа нь мэдээжийн хэрэг нэлээд түгшүүр төрүүлж байна. Ямар ч тохиолдолд юу болох талаар цаашид дүн шинжилгээ хийх шаардлагатай болно. Азовын тэнгис дэх Их Британи, Украины хамтын ажиллагааны хэтийн төлөвийн тухайд Москва мөн л сөрөг байр суурьтай байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
