
Дуучин Женнифер Лопез болон жүжигчин Бэн Аффлек нар хоёр жилийн өмнө тансаг хурим хийж,60 сая ам.долларын үнэтэй хауст амьдарч байсан ч салах болжээ. Хос хоёр энэ он гарснаас хойш хамт амьдрахгүй байгаа бөгөөд Бэн Аффлек тусдаа байшин худалдаж авсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл наймдугаар сарын 26-нд дуучин Женнифер Лопез салах өргөдлөө өгсөн гэж барууны агентлагууд мэдээлж байв.
Энэ талаар Холливүүдын шар мэдээний агентлаг болох “PageSix” хосуудын хамгийн ойрын хүнээс тодруулжээ.
Тухайлбал, Женнифер Лопезын хамгийн ойрын хүн мэдээлэл өгсөн бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн байна. Эх сурвалжийн хэлснээр Бэн Аффлекийн урьдчилан таамаглах аргагүй сэтгэлзүйн тогтворгүй байдал нь салалтад хүргэсэн гэв. Жүжигчин Аффлек гэнэт сэтгэл санаагаар унаж, бодлогогүй алхам хийдэг нь Лопезын урмыг хугалсан гэжээ. Гэхдээ хосууд асуудлаа шийдвэрлэж, гэрлэлтээ тогтвортой авч үлдэхийг хичээсэн боловч ямар ч өөрчлөлт ороогүй аж.
Эх сурвалж:PAGE SIX
