
Оросын Иргэний тухай шинэ хуулийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр баталжээ.
180 хоногийн дараа хэрэгжиж эхлэх шинэ хуулийн эхийг Баасан гарагт тус улсын засгийн газрын онлайн порталд байрлуулсан байна.
Уг хууль нь гадаад улсын харьяат хүмүүст ОХУ-ын иргэн болох боломжийг нэмэгдүүлж, ОХУ-ын иргэний харьяаллаас татгалзах боломжийг багасгажээ.
Тухайлбал гадаад улсын иргэд ОХУ-ын зэвсэгт хүчинд хамгийн багадаа нэг жилийн хугацаатай цэргийн алба хаасан тохиолдолд иргэний харьяаллыг хөнгөвчилсөн журмаар авах боломжтой болсон байна.
Оросын иргэний харьяаллыг ямар аргаар авснаасаа үл хамааран ижил тэгш, ялгаварлалгүй байхыг шинэ хуулиар баталгаажуулжээ.
Мөн ОХУ-ын иргэний харьяаллаас гарах боломжуудыг хязгаарласан байна.
Тухайлбал гадаад улсад оршин сууснаар иргэний харьяаллаа алдахгүй байх, ОХУ-ын иргэдийг тус улсаас хөөх, гадаад улсад шилжүүлэн өгөх боломжгүй байхаар шинэ хуулийн төсөлд тусгажээ.
Эх сурвалж: ТАСС
