
Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн мэндэлсний 61 жилийн ойн өдөр. Энэ өдөр АН-ын удирдлагууд, гишүүд, найз нөхөд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Өнөөдөр ардчилсан намын үнэт зүйл үзэл санааны эцэг болсон Зориг агсанд хүндэтгэл үзүүлж байна. Ардчилсан намын дотоодод үүсээд байсан асуудалд цэг тавьж, нэгдмэл нэг удирдлагатай боллоо. Цаашид нийгэм, эдийн засагт тулгараад буй асуудалд нэгдэж орлоо. Хүндтэй үүргийг хүлээж буй ардчилсан намын дарга Л.Гантөмөртөө ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэж байна. Энд цугласан нийт ардчилсан намынхаа журмын нөхдөд баяр хүргэе. Монгол улсын ардчилсан намын гишүүддээ, бид бүхнийг дэмждэг иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе” гэв.
Арчилсан намын дарга Л.Гантөмөр “Өнөөдөр С.Зориг агсан байсан бол 61 нас хүрэх байлаа. Энэ хүний мөрөөдөж байсан нийгмийг гүйцээж бүтээх нь ардчилсан нам, эрх чөлөөний тэмцэж буй хүмүүсийн ариун үүрэг байдаг. Харамсалтай нь Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал үүсээд байна. Энэ нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулсан, хувийн өмч рүү халдсан байдалтай байна. Өнөөдөр С.Зориг агсныхаа төрсөн өдрөөр бидний тавьсан тангараг бол улсаа хөгжүүлэх, залуучуудын эрх чөлөөний тэмцлийг идэвхжүүлэх юм. Манай улсын залуус боловсролтой, эрх чөлөөтэй, орлоготой байх ёстой. Бидэнд алдаг цаг хугацаа лага. Тэгэхээр хамтдаа ардчиллын үйл хэргийн үргэлжлүүлнэ гэх зорилготой. Ардчилсан намыг эв эеийг сахин гурван сар хийсэн ажлын үр дүнг үзэх гэж байна. Ардчиллын бүх хүч нэгдэж байна. Өнөөдөр хүртэл талийгаачийг санан дурсдаг. Улс төрийн эрх ашгийн бодож монголын эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд гарсаар байна. Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны хэргийг илрүүлэх боломжууд байсан. Гэтэл улс төрд ашигласан. Ашиглахдаа Ардчилсан нам руу дайрч гүтгэдэг. Энэ хэргээр далимдуулж улс төр хийж буй нь ардчиллын хар толбо юм. Бид уг хэргийг илрүүлэх шаардлагыг байнга тавих болно” гэлээ
