3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг, оны тав дахь их дуулга “Дебрецен 2022” Унгарын Дебрецен хотод боллоо.
Дэлхийн шилдэг 14 баг оролцсон тэмцээнд Бельгийн “Antwerp/Антверп” баг түрүүллээ. Сүүлийн дөрвөн их дуулгад түрүүлээд байсан Сербийн “Ub Huishan NE” багийг тэд финалд 22-20 харьцаагаар хожиж их дуулгад анх удаа түрүүлсэн байна
Антверп баг “D” хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан бөгөөд Сербийн “Liman Huishan NE/Лиман”-ыг 21-19, Нидерландын “Amsterdam HiPRO/Амстердам”-ыг 19-14 харьцаагаар тус тус хожиж финалд шалгарчээ.
