МОНГОЛ УЛС, ЗХУ-ЫН БААТАР, МОНГОЛ УЛСЫН САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА:
Кансат тэмцээн залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие биеэсээ суралцахад чухал алхам болно. Бид зөвхөн дотооддоо аливаа зүйлийг хийгээд суралцаад зогсохгүй энэ чиглэлээр гадаад улс орнуудад хийгдэж буй ажлуудаас суралцах, технологийг нь эзэмших ажил Кансат тэмцээний хүрээнд хийгдэж байдаг.
Сансрын технологийг хөгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж буй залуучууд, тэднийг дэмжиж буй сургуулиуд, албан байгууллагуудад талархал илэрхийлж, тэмцээнд оролцох гэж буй залуучуудад амжилт хүсье.
“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээн ирэх 06 дугаар сарын 04-нд болно.
