
Өчигдөр нийгмийн сүлжээнд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар шууд эфирийн үеэр маргалдан зодолдож буй бичлэг тархсан.
Тодруулбал, тэд “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцож байхдаа зодолдсон учир тухайн үед эфирийг түр зогсоож, Х.Бат-Ялалтыг гаргасны дараа хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.
Тэгвэл шууд эфирийн үеэр маргалдаж, зодолдсон Х.Бат-Ялалт, Д.Үүрцайх нарыг цагдаагийн байгууллагаас шалгахаар болсон байна.
