ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн БНХАУ-ын нүүрс худалдан авагч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийж, мэдээлэл солилцлоо. Өнөөдөр ажлын хэсгийнхэн хилийн боомтуудад ажиллана.



