
Дорноговь аймгийн Мандах сумын Богдын Хошуун хонд гэх газарт нүүрс олборлохоор очсон “Түмэн айл инвест” компанийг нутгийн иргэд эсэргүүцэж буй. Эсэргүүцэл үзүүлсэн малчдад уурхайнхан том биетэй залуусаар хүч хэрэглэн гарыг нь мушгиж, хүлж танхайрч байгаа бичлэгийг нутгийн иргэд түгээсэн. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргатай өнгөрсөн шөнө ярьж, ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэгт Аймгийн мэргэжлийн хяналын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам , Цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд багтсан байна. “Түмэн айл инвест” компанийн захиралтай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдож ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгчээ.
