
Монгол улсад хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн зүйл боллоо. 13 настай охиныг зочид буудалд ёс бусаар хүчирхийлж, зодож амийг нь хороосон хэрэг гараад удаагүй байтал таван настай охиныг хойд аав нь хүчирхийлсэн тухай мэдээлэл цацагдаж нийгмийг цочроогоод байна.

Охиныг шүүх эмнэлэг дээр очиход үзлэгийн 10,000 төгрөгийг тушаахгүй бол үзэх боломжгүй хэмээсэн нь олон хүний эгдүүцэл дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар хүн бүр өөрийн байр суурийг сошиал хуудсаараа илэрхийлэхийн сацуу хүний эрхийг хамгаалагч хүмүүс нь яг ийм үед яагаад огтхон ч юу ч дугарахгүй чимээгүй байгаа тухай багагүй шүүмжилж байсан юм.
Харин энэ олон шүүмжлэлийг харж суусан хүний эрхийн хуульч М.Ичинноров фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийнхүү үзэл бодлоо хэлжээ.
Эх сурвалж:Seen.mn
