Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар бие даагчдаас хамгийн их санал авч, сонгогдсон гишүүн Н.Алтанхуяг байв. Гэсэн ч Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар Эрдэнэт хотын иргэд гарыг үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр, сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшин нийт сонгогчийн 43 хувийн санал авч байсан юм.
Нэг хэсэг Засгийн эрхийг барьж байсан хүн тухайн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй атал тойргоос сонгогдон гарсан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулж байгаа аж.
Н.Алтанхуяг нь 1990-1992 он хүртэл Монголын Социал демократ намын нарийн бичгийн даргаар ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Н.Алтанхуягийн улс төрийн амьдрал байнгын өрнөлтэй байсан гэхэд хилсдэхгүй. 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож ажилласан. Харин 2017-2019 оноос Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Улс төрийн амьдралын өрнөл дунд түүнд холбогдсон асуудал их гарсан нь өнөөдөр ийнхүү тойргийнхон нь түүнийг төлөөлөл болгохоос татгалзах шалтгаан болжээ.

Ямартай ч иргэд Орхон аймгийн төв талбайдаа ийнхүү нэгдэж, нийт гурав хоног гарын үсэг цуглуулах юм байна. Иргэдийн тооцоолж байгаагаар 10 мянга гаруй гарын үсэг цуглуулах аж
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж, 1.8 их наяд төгрөгийн өр үүсч иргэд банкнаас зээл авсан ч төлөөгүй байгаа улс төрчид, тэдний хамаарал бүхий компаниудаас хариуцлага нэхэж байгаа.
Тус банкны зээл олголтод Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа оролцож, олон тэрбумын чанаргүй зээл үүсэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан нь баримтуудаар ил гарч ирээд байгаа юм.
Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд Хөтөлийн Цемент шохой ХК, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өгч, Хөгжлийн банкнаас удаа дараа олон тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргаж, барьсан төмөр замыг нь улсад өндөр үнээр худалдан авахад нөлөө үзүүлсэн байдаг.
Тиймээс Эрдэнэт хотын иргэд Хөгжлийн банкны зээлийн асуудал болон бусад томоохон эдийн засгийн гэмт хэрэг, авлига, албан тушаалын хэргүүдэд нэр холбогдон яригдаж, шалгагдах хүмүүсийн тоонд багтаад байгаа УИХ-ын гишүүнээ эргүүлэн татахаар санал нэгджээ.
Сануулахад Н.Алтанхуяг нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-аас хөөгдөж, Эрдэнэт хотод бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.