Польш улс өнгөрсөн лхавга гарагт Оросын 45 дипломатчийг тагнуул хийсэн хэргээр хөөсөн гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ-ын Польш улсад суугаа элчин сайд шууд үүнийг ямар ч ор үндслэлгүй хэмээн үгүйсгэв.

Энэ тухай дотоод хэргийн сайд Мариуш Камински твиттер хуудсаараа дамжуулан ” Польш улс дипломатын дүр эсгэсэн Оросын 45 тагнуулыг хөөж гаргалаа. Манай улсад Оросын нууц ажилгаа явуулагчдыгбүр татан буулгалаа”гэж нийтэлжээ.
Польш улсад суугаа Оросын Холбооны Улсын Элчин сайд Сергей Андреев хөөгдөж буйгаа баталж, холбогдох хүмүүст “Польшоос гарах тав хоногийн хугацаа өгсөн. Гэхдээ ийм төрлийн буруутгах үндэслэл байхгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдэв.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь хоёр талын дипломат харилцаа хэвээр байгаа аж.
Эх Сурвалж: https://www.thehindu.com/
