Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэрэгт хүржээ

Монгол залуус эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөрөө дэлхийн өнцөг булан бүрт амжилт гаргасаар. Тухайлбал Япон улсын Токио хотноо барилгын компанид ажиллаж буй Намсрайн Баянмөнх гэх залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авсанаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Жилийн өмнө Японыг зорьсон тэрбээр очсон даруй даа, Японы залуу ажилчдын байгууллагаас зохион байгуулсан эссэ уралдаанд оролцож шагналт байранд шалгарч байж.

Тэр тухайгаа мөн л фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Уралдаанд оролцсон 1002 оролцогчоос шагналт байранд орчихжээ. Есдүгээр сарын 20-нд Токио орж шагналаа авахнээ. Тvрvvлж чадаагvй ч, “чамлахаар чанга атга” гэж шагнал авч байгаа анхны гадаад иргэн болж байгаа юм шиг байна лээ болоо болоо…” хэмээсэн байна. Харин энэ удаад түүнийг баярт мэдээ дуулах мөчид өндөр настай ээж нь дэргэд нь байж баярыг нь хуваалцжээ. Түүний баярт мэдээг өөрийнх нь бичсэнээр хүргэе.

-Би жаахан хөөрчихье тэгэх үү? Угаасаа тэгэхээс өөр арга алга… гээд.

Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авлаа. Энэ зэргийг авч байгаа анхны Монгол хүн болж байгаа. Жилийн өмнө ээжийн оёж өгсөн монгол цамцыг өмсөөд шалгалтын цээж зургаа авхуулж байсын. Энэ зэргийг авах анхны Монгол хүн болно доо гэж өөрийгөө зоригжуулаад гэхүүдээ…

Өнөөдөр ээжийгээ Монгол руу гаргаж өгч байх үед тэнцсэн хариу маань гарлаа. Энэнээс сайхан зүйл гэж юу байхав… Дөрвөн сар шахуу шөнөжин бэлдсэний үр дүн нь сайхан гарлаа. Ажил орой найм ес гэж тараад шөнө нь шалгалтандаа бэлдсэн өдрүүдээ бодоод нулимсаа нуулгүй ээждээ үнсүүлж уйллаа шд. Энэ жил ойролцоогоор 30 000 хүн шалгалт өгснөөс 5500 хүн эцсийн шатанд тэнцжээ. Их сургуульд байхаасаа л зорьсон том зорилго маань өнөөдөр биеллээ оллоо. Анхандаа ч энэ зэргийг авах ч бүтэшгүй мэт байсан ч өөрийгөө дайчилбал болдог юм байна. Эхний шатандаа бараг 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Маш их урам авлаа. Гэр бүлдээ, ээж аавдаа, Шинэ монгол сургуульдаа, Нийгата их сургуульдаа, Хонма корпорацидаа бүгдэнд нь маш их баярлаж байна.

Нээрээ Oonchig Oyuka багштай гурван жилийн өмнө японд ирэхэд нь энэ зэргийг авбал байр, машин авч өгөөрэй гэж гар барьж байлаа. Бэлдээрэй багшаа хаха. Та ч том өрөнд орлоо доо. Одооноос Японд барилгын хязгаарлалтгүй ямар ч том барилга дээр ахлах инженерээр ажиллах эрхтэй боллоо. Энэ жилийн зорилго зам гүүрийн инженерийн тэргүүн зэргийг авнаа. Одоо сертификат болон үнэмлэхээ хүлээгээд, догдлоод л байж байна даа… гэжээ.

access_time 2018-09-21 16:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt