
1Мөр болон нуруу

Чихний дээд хэсэг нь нуруу, мөртэй холбогддог аж. Та тухайн цэгт 60 секунд дарснаар стресс бухимдал тайлагдаж, нуруу, мөрний өвдөлт намддаг байна. Өдөрт хэд хэдэн удаа энэхүү аргыг хэрэглэж хэвшиснээр та дахиж нуруу, мөр өвдөх аюултай нүүр тулгарахгүй юм.
2Дотоод эрхтэн

Тус цэг нь биеийн дотоод эрхтнүүдтэй холбогдож, үйл ажиллагаанд нь нөлөөлдөг байна. Та цэх сууж, дунд хэсгийн цэгт тойруулан иллэг хийснээр төрөл бүрийн өвчнөөс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Хэрэв энэхүү арга үр дүнгээ өгөлгүй бие тань өвдөөд байвал эмчид үзүүлээрэй.
3Үе мөч

Чихний төв хэсгийн цэгт дарж, иллэг хийснээр үе мөчний өвчнөөс ангижирч болно. Мэдээж архаг өвчинд тус арга нь нөлөөлөхгүй боловч, анх өвдөж байх үед нь даруй арга хэмжээ авч, чихэндээ иллэг хийснээр эмчилж болдог байна.
4Хамар, хоолой

Ханиад хүрч, хамар битүүрэн, хоолой өвдсөн үед та тухайн цэг дээр дарж, эмчлэх бүрэн боломжтой ажээ. Ингэхдээ чихний доод хэсгийн цэгийг дарахын зэрэгцээ тойруулан илэх хэрэгтэй.
5Хоол боловсруулах систем

Хоол шингэхгүй зовоогоод байвал зурагт үзүүлсэн цэг дээр 60 секунд дарахад л хангалттай. Мөн ходоод гэдэсний өвчлөл, дотор эвгүйрэх, гүйлгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ч гол үүргийг гүйцэтгэдэг байна.
6Толгой болон зүрх

Хүний биеийн хамгийн чухал хэсэг болох толгой болон зүрхний өвчлөлийг та ердөө ганцхан цэг дээр дараад эдгээх боломжтой гээд боддоо? Өдөр бүр тухайн цэгт иллэг хийснээр өвчнийг эдгээхээс гадна урьдчилан сэргийлэх ач тустай юм.
эх сурвалж: caak.mn
