
Товчлуурын хэрэглээнүүд
1. F2 Хавтас болон файлын нэрийг өөрчлөнө. Ганцхан даралтаар.
2. ALT + F4 Цонх эсвэл программыг хурдан хаана.
3. ALT + Backspace Текстээ санаандгүй арилгачихсан уу? Айлтгүй, энэ аргаар сэргээх бүрэн боломжтой
4. CTRL + SHIFT + N Олон үйлдэлт товчлуур. Хэрвээ ажлын хэсэг дээр энэ товчлуурыг дарахад (эсвэл өөр хавтсанд) шинэ хавтас нээнэ. Харин Google Chrome дээр дарахад шинэ цонх нээнэ.
5. CTRL + T Дурын браузерт шинэ Таб нээнэ.
6. CTRL + SHIFT + T Чухал цонхоо санаандгүй хаачихсан уу? Хамгийн сүүлд хаасан цонхыг нээнэ.
7. ALT + TAB Хэрэгтэй эд дээ! Нээлттэй цонхнуудын хооронд шилжихэд тун тохиромжтой.
8. CTRL + Esc Start цэс рүү орно.
9. Windows + L Win товчлуур ямар ч хэрэггүй гэж үзэх хүмүүс бий. Үнэндээ тийм биш. Жишээ нь, системээс хурдан харахад тусална. Компьютерээсээ холдохдоо хэн нэгэнд ашиглуулахгүй байхыг хүсвэл энэ товчлуурыг л дарахад хангалттай.
10. Windows + M Win товчлууртай хослох бас нэгэн арга – том болсон дэлгэцээс гарахад тусална. Эдгээр товчлуур дээр дарснаар дэлгэцээ хэвийн горимд оруулна.
11. Windows + TAB Нээлттэй бүх цонхуудыг харахад тусална.
12. Shift + Delete Хэрэгтэй ч маш болгоомжтой хандаарай. Хогийн саваар дамжихгүйгээр файлыг шууд устгана. Ингэж устгасан файлыг сэргээхэд амаргүй.
13. CTRL + ALT + DEL Сонгодог хувилбарыг бас дурдах хэрэгтэй. Ид шидийн дохиур гэлтэй – дэлгэцийн үйлдлийн сонголтуудыг гаргана.
Товчлуурын олон үйлдлийг мэдэж авлаа. Гар дороо бэлэн байлгахын тулд хэвлээд авахыг зөвлөж байна. Хэрвээ нэг санаад авбал байнга хэрэглээд эхэлнэ – ямар их ажил, цаг хугацаа хэмнэж байгаа та удахгүй ойлгоно доо.
