
Детройтын нэгэн цахилгааны компанид механик залуу долоо хоногийн 11 долларын хөлсөөр ажилладаг байжээ. Тэр өдөрт 10 цаг ажиллачихаад гэртээ ирээд амбаартаа шөнө дунд өнгөртөл ажиллаж шинэ загварын хөдөлгүүр зохион бүтээхийг хичээж байжээ.
Эцэг нь түүнийг цагаа хий хоосон үрж байгаа тэнэг гэж хэлдэг байсан бөгөөд хөршүүд нь галзуу гэцгээн хэн ч түүнийг ямар нэгэн бүтэлтэй зүйл хийж байна гэж үздэггүй, итгэдэггүй байжээ. Түүний эхнэрээс бусад нь бүгд түүнд итгээгүй юм.
Эхнэр нь түүнийг шөнийн цагаар ажиллахад нь тусалж, хэдэн цагаар толгой дээр нь дэнлүү барин зогсдог байжээ. Даарсандаа гар нь хөхөрч, шүд нь дагжиж байсан ч тэр нөхөртөө итгэсээр байлаа.
Хэдэн жилийн дараа тэдний амбаарт нэгэн хачин чимээ гарав. Хөршүүд нь түүнийг ямар ч мориор чирүүлэлгүй өөрөө явдаг тэрэг унан эхнэртэйгээ гарч явахыг олж харжээ. Тэр галзуурсан хүний нэрийг Генри Форд гэдэг байсан юм.
Хожим Фордоос нэгэн сэтгүүлч ярилцлага авахдаа дараагийн амьдралдаа хэн байхыг хүсч байгааг нь сонирхоход сод хүн маань энгийн хариулт хэлжээ. “Дэргэд минь эхнэр минь л байвал хэн ч байсан яах вэ”…
