
Түүнийг Ха Хай гэдэг бөгөөд 68 настай өвөө юм. Тэрээр 2 жилийн өмнө нэгэн шоунд оролцож, хамгийн орчин үеийн өвөө гэх шагналыг хүртэж, дэлхий нийтээр алдаршсан билээ. Хүн бүр л түүнийг наснаасаа ингэж залуу харагдаж байгааг гайхаж, нууцыг нь мэдэхийг хүссэн юм.
Тэрээр өнөр өтгөн гэр бүлд төрж өссөн бөгөөд дээрээ 6 ах, эгчтэй. Бага байхаасаа л спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлж байсан нь түүнийг өнөөдөр алдаршихад хүргээд байгаа билээ.
Түүний энэ эрүүл саруул бие, залуу төрхийн нууц нь ердөө л йога, бясалгал зэрэг аж. Тэрээр өдөрт 30 минутыг йогоор хичээллэж, бясалгал хийхэд зарцуулдаг байна.
Зурагт үзүүлсэнтэй адил хөлнөөсөө зүүгдэх нь үрчлээсийг арилгаж, үс уналтаас сэргийлэх төдийгүй тархины цусан хангамжийг сайжруулдаг аж.
Ха Хай эрүүл хооллолтыг эрхэмлэж, нэмэлт витамин хэрэглэж, өөрийгөө арчилдаг байна. Тэрээр хэлэхдээ “Өөртөө арчаатай байж чадсан хүн бүр л хөгшрөхгүй байж чадна. Өвдөхчгүй, өтлөхчгүй гэхээр сайхан биш гэж үү? Ингэхийн тулд та сэтгэл санаагаа тогтворжуулж, биеэ эрүүлжүүлэх хэрэгтэй. Яагаад өөртөө ердөө 30 минутыг зарцуулж болохгүй гэж. Таны бие даагдахгүй, үргэлж бухимдал төрж, нүүрэнд тань үрчлээс үүсч эхэлсэн бол бодох зүйлгүй йог болон бясалгалаар хичээллээрэй” хэмээсэн байна. Түүний биологийн нас нь 40 бол, тэрээр өөрийгөө яг л 20-той мэтээр боддог гэнэ шүү.
