
1.Нимбэг, аспиринтай маск
Маск бэлтгэх хэзээ ч ийм хялбархан байгаагүй биз ээ. Энэхүү маскыг бэлтгэхэд танд ердөө 3 ширхэг аспирин, 3 цайны халбага нимбэгний шүүс байхад л хангалттай юм. Орцуудаа нийлүүлэн зуурмаг бэлтгээд нүүрэн дээрээ 10 минут тавьж бүлээн усаар угаагаарай.
2.Аспирин, зөгийн бал, тарагтай маск
Энэ маскыг тавихдаа анхаарах нэг зүйл бол юуны өмнө арьсныхаа нүх сүвийг онгойлгох байдаг гэдгийг бүү мартаарай. Ингэхийн тулд нүүрээ эхлээд хүйтэн усаар угаагаад дараа нь халуун бүлээн алчуураар жин тавьж өгөх хэрэгтэй юм. Сүүлд нь 5 аспирин, 2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага таргаа нийлүүлэн зуурмаг бэлтгээд 30 минутын турш тавьж халуун бүлээн усаар угааж арилгаарай.
3.Аспирин, устай маск
Энэ бол бүр ч амархан. Ус, аспиринтай маскыг тавихдаа 3 ширхэг аспириныг ижил хэмжээний устай нийлүүлж зуураад нүүрэн дээрээ 10 минут болгоорой.
