
Утас залгаагүй цэнэглэгч
Утас, таблет залгаагүй байсан ч гэсэн цахилгаан идсээр байдаг. Үнэндээ бидний санхүүд хүнд цохилт болохгүй л дээ, цахилгааны хэрэглээ нь үнэхээр өчүүхэн юм.
DVD тоглуулагч
Унтраастай ч гэсэн “ажилласаар” байгаад жилд овоо хэдэн төгрөг зарцуулна.
Зурагт
Удирдлага дээрх “OFF” товчлуур нь зурагтыг бүрэн унтраадаггүй, унтаа горимд шилжүүлдэг. Энэ байдлаар гарах зардал жилд нилээдгүй хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ.
Компьютер болон нөүтбүүк
Унтраастай байсан ч гэсэн эдгээр цахилгаан хэрэгсэл нь ажилласаар байдаг ажээ. Тийм учраас заавал залгуураар нь салгаж цахилгаанаа хэмнэж сурах хэрэгтэй.
Хэрвээ унтаа горимд нь үлдээвэл багагүй мөнгө тогны мөнгөнд төлөх хэрэгтэй болно.
Цагтай цахилгаан хэрэгслүүд
Ажиллаж байгаа цаг мэт үл анзаарагдах нэмэлт ажиллагаатай цахилгаан хэрэгсэл унтраастай ч гэсэн цахилгаан хэрэглэсээр байдаг. Энэ төрлийн цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгаснаар жилд нилээн хэдэн төгрөг хэмнэх боломжтой.
Салгах хэрэгтэй юу?
Дээр дурдсан мэдээллийг хараад зарим нэг нь анхааралдаа авах бол зарим нэг нь тоох ч үгүй биз. Гэхдээ ямартай ч цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах хэрэгтэй. Цахилгааны огцом хэлбэлзэл боллоо гэж бодоход цахилгаан хэрэгсэл шатах аюултайг ч мартаж болохгүй.
